М.Алтангэрэл Д.Баяндалай
Насан туршийн хайр
Тэнгэрийн хаяанаас наран мандах шиг
Талимааран инээсээр ороод ирээч
Нарны гэрэлд дэлбээлэх цэцэг адил
Найз нь чамайгаа баясан угтъя
Ундарсан хайраа хориод байж дийлэхгүй нь
Учирсан чамайгаа орхиод явж зүрхлэхгүй нь
Аргамжаатай юм шиг чиний л дэргэд байж
Алаг нүдэн чамайгаа жаргаан сууяа
Огторгуйн уудмаас саран гийх шиг
Очтойхон инээсээр ороод ирээч
Сарны гэрэлд туяарах болор адил
Сайхан чамайгаа тольдон угтъя
Дахилт
Буруу зөв хосолсон энэхэн хорвоод
Буян заяагаа ариун байлгаач
Наран саран мөнхөд гийх адил
Насны жаргалаа хамтдаа эдлэе
Дахилт

Энэ дууны файлыг хайгаад олдохгүй юмаа. Байвал блог дээрээ тавьж тус болооч.
ReplyDeletegoy duu
ReplyDelete