
Tuesday, September 29, 2009
Далай багш Вашингтон ДиСи-д

Saturday, September 5, 2009
Ирэх 10 сард
Амьдрах урлагийн анхан болон 2р шатны хичээлүүд 10р сард болхоор боллоо. Хичээлийн талаар товч танилцуулъя.
Анхан шатны хичээлээр стрессээ тайлах амьсгалын иога зааж мөн амьдралд тохиолддог бэрхшээлүүдийг давах арга техникүүдийг зөвлөгөө болгон хүргэдэг. Гэхдээ миний бичсэн танилцуулга хэзээ ч хичээлээс таны хүлээж авах бодит үр дүнг бүрэн тайлбарлаж чадахгүй. Учир нь амьдрах ухааны хичээлүүд мэдээлэл болон мэдлэгийн бус чанартай ба тухайн хүн өөрийн бие дээрээ хэрэгжүүлэх нь хамгийн сайн тайлбарыг танд авчрах болно.
Энэ талаар Марлин Садху багшийн өгсөн нэгэн сайхан ярилцлагыг www.mongoltv.us линзээр орж сонирхоорой.
Анхан шатны хичээлд явах улсууд дараах линкээр орж бүртгүүлнэ үү. Та бүртгүүлэхдээ хямдралын зодыг оруулснаар танд хямдарсан үнэ ($175) тусна гэдгийг ахин дахин сануулмаар байна.
2 дахь шатны хичээлийг та анхан шатны хичээлд сууж байж гадарлана. Тиймд олон зүйл нуршилгүй өндөрлөе.
2 дахь шатны хичээлд дараах линкээр орж бүртгүүлнэ үү. Үнийн хямдралыг сайн анхаарч бүртгүүлээрэй.
Tuesday, September 1, 2009
Насан туршийн хайр
М.Алтангэрэл Д.Баяндалай
Насан туршийн хайр
Тэнгэрийн хаяанаас наран мандах шиг
Талимааран инээсээр ороод ирээч
Нарны гэрэлд дэлбээлэх цэцэг адил
Найз нь чамайгаа баясан угтъя
Ундарсан хайраа хориод байж дийлэхгүй нь
Учирсан чамайгаа орхиод явж зүрхлэхгүй нь
Аргамжаатай юм шиг чиний л дэргэд байж
Алаг нүдэн чамайгаа жаргаан сууяа
Огторгуйн уудмаас саран гийх шиг
Очтойхон инээсээр ороод ирээч
Сарны гэрэлд туяарах болор адил
Сайхан чамайгаа тольдон угтъя
Дахилт
Буруу зөв хосолсон энэхэн хорвоод
Буян заяагаа ариун байлгаач
Наран саран мөнхөд гийх адил
Насны жаргалаа хамтдаа эдлэе
Дахилт
Subscribe to:
Posts (Atom)
