Tuesday, September 1, 2009

Насан туршийн хайр



Саран багш маань энэхүү сайхан дуугаар хичээлээ чимдэг билээ. Саяхан Гүрүжитэй гэр бүлээрээ уулзах завшаан таарсан юм. Тэр үед Гүрүжи маань бас энэ дууг аялж сандаргадаг байна шдээ. Ер нь энэ дуу их дуулагдаад байдаггүй. Гэхдээ Саран багшийг хичээлд явсан хүмүүс бол андахгүй дээ. Ингээд энэ дууны үгийг та бүхэндээ хүргэж байна.

М.Алтангэрэл Д.Баяндалай

Насан туршийн хайр

Тэнгэрийн хаяанаас наран мандах шиг

Талимааран инээсээр ороод ирээч

Нарны гэрэлд дэлбээлэх цэцэг адил

Найз нь чамайгаа баясан угтъя

Ундарсан хайраа хориод байж дийлэхгүй нь

Учирсан чамайгаа орхиод явж зүрхлэхгүй нь

Аргамжаатай юм шиг чиний л дэргэд байж

Алаг нүдэн чамайгаа жаргаан сууяа

Огторгуйн уудмаас саран гийх шиг

Очтойхон инээсээр ороод ирээч

Сарны гэрэлд туяарах болор адил

Сайхан чамайгаа тольдон угтъя

Дахилт

Буруу зөв хосолсон энэхэн хорвоод

Буян заяагаа ариун байлгаач

Наран саран мөнхөд гийх адил

Насны жаргалаа хамтдаа эдлэе

Дахилт

2 comments:

  1. Энэ дууны файлыг хайгаад олдохгүй юмаа. Байвал блог дээрээ тавьж тус болооч.

    ReplyDelete