Tuesday, October 20, 2009

2009 оны сүүлээр болох үйл явдлууд

Өнгөрсөн бүтэн сайн өдөр Амьдрах ухааны Монгол хэл дээрх анхан шатны хичээл 3 дахь удаагаа явагдаад өнгөрлөө. Хичээлд оролцогсод сэтгэл хоцорсонд их таатай байгаа. Хичээл болгоны дараа төгсөгчдөөс ирдэг түгээмэл асуулт бол "дараагийн хичээл хэзээ явагдах вээ?"
Бид дараагийнхаа хичээлийг 12 сарын эхээр олон Монгол хүн хамарсан өргөн хүрээтэй явуулахыг зорьж байгаа. Ингэхийн тулд бид 11 сарын 26ны үед Амьдрах ухаан гэж чухам юу юм бээ гэдгийг товч гэхдээ маш өвөрмөц байдлаар танилцуулах үдэшлэг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цаг газраа товлохоор албан ёсны зар тавигдана. Та бүхнийг хүрэлцэн ирж Улс тунхагласан баяраа хэзээ ч тэмдэглэж байгаагүйгээр өнгөрөөх завшааныг олгож байна.
Амьдрах ухааны Монголчууд.

Saturday, October 3, 2009

Анхан шатны хичээлийн бүртгэл явагдаж байна

Та бүхэн 10 сарын 15нд эхлэх анхан шатны хичээлд бүртгүүлэх хүсэлтэй бол дараах бүртгэлийн хуудсыг хэвлэн аваад бөглөж болно. Мөн онлайн-р бүртгэл явагдаж байгаа. Хэрвээ өөрөө хэвлэн аваад бүртгэлийн хуудсаа бэлэн болгосон бол та бүхэн 703-979-0352 дугаарын утсаар холбоо барьж төлбөрөө хэрхэн төлөх талаар лавлаарай.

Жич: Бүртгэлийн хуудсыг дараах линкийг даран гаргаарай.