Sunday, April 4, 2010

Саранцэцэг багшийн лекц болон хичээл дараах хуваариар явагдана.

Washington DC-д
Амьдрах Ухааны талаар лекц уншина

Хэзээ: 4 сарын 8ны (4 дэх өдөр) оройн 7 цагт
Хаана: Арлингтон дахь Монгол сургууль дээр

Амьдрах Ухааны хичээл заана

Хэзээ: 4 сарын 9 орой 7 цагаас
Хаана: 5001 14th street north. Arlington, Va

Tuesday, January 5, 2010

Долоо хоног тутмын крияа

Шинэ оны эхний крияа их сайхан болж өнгөрлөө. Бид крияаны дараа заншсан ёсоор Амьдрах Урлагийн эргэн тойронд болж буй үйл явдлуудыг ярьлаа. Өнгөрсөн 12 сараас хойш үргэлжилж буй багш нар бэлдэх TTC (Teacher Training Course) явагдаж байгаа юм байна. Энэ удаагийн хичээл урд болж өнгөрсөн хичээлүүдээс илүү онцлогтой болж байгааг Марлин багш маань бидэнд дуулгалаа. Урьд нь багш бэлдэх хичээл 2 үе шаттай байсан бол одоо нэг болсон гэнэ. Мөн Америкийн хувийн болон хувьсгалын сургуулийн хөтөлбөрт Амьдрах ухааны хичээлийг амжилттай нэвтрүүлж байгаа Билл Херман багш энэ хичээлд оролцож байгааг бас дурдсан. Билл Херман багш өөрөө Чикаго хот орчмын боловсролын газрын ажилтан сурган хүмүүжүүлэгч нэгэн гэнэ. Тэрээр өнөөг хүртэл нийт 33 дунд болон ахлах сургуулиудын хөтөлбөрт Амьдрах Ухааны хичээлийг нэвтрүүлсэн байна. Билл Херманы хэлснээр хүүхдийн хүмүүжил эцэг эхийн үзүүлж байгаа үлгэр жишээ. Тэгхээр өнөөдөр эцэг эхчүүд маань юу хийдэг талаар хүүхдүүдээс асууухад архи уух тамхи татах жишээг давамгай хариулж байна гэнээ. Энэ нь эмнэлгийн оношоор бол стрессийн шинж тэмдэг. Стресстэй тэмцэх нэгэн арга зам болгож хүүхдүүдэд Амьдрах ухааны хичээл зааж байгаа явдал хүүхдүүдэд ихээр таалагддаг ба энэ нь ирээдүйн иргэд шинэ замаар замнах эхлэл болж байгаагийн илрэл. Энэ мэдээг сонсоод манай монголын сургууль цэцэрлэгийн програм ч бас үлгэр дуурайл авах хэрэгтэй юм шиг санагдлаа. Уншигч та тунгаан бодож таалан соёрхоно уу.

Sunday, November 8, 2009

Ээжийнхээ ачийг хариулах өдөр гэнээ

Саран багш маань намар болгоны энэ өдрийг ээжүүдээ баярлуулах өдөр гэж хүмүүст сануулдаг. Энэ удаа ч гэсэн бас сануулж байна. Бурхан багш эрдэм номын оргилд хүрээд их хөлгөний оронд залрахдаа хамгийн түрүүнд ээжийнхээ ачийг хариулсан гэж ном сударт тэмдэглэдсэн байна. Ийм учир энэ өдөр ээжийнхэээ ачийг бага ч болов хариулж ээждээ очиж үнсүүлээрэй.

Monday, November 2, 2009

Art of Living TV

http://www.youtube.com/artoflivingtv
Амьдрах ухааны youtube дахь нэгэн тв саяханаас үйл ажиллагаагаа эхлээд байна. Та бүхэн сонирхож зочлоорой.